image
clock
2026-11-17
МУЗЕЙН АЖИЛТНУУД БНСУ-ЫН СЭЖУН ХОТОД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр Чингис хаан Үндэсний музейд “Музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл” энэ жилээс хэрэгжиж эхлээд байгаа.

Төслийн хүрээнд “Музейн боловсрол, маркетингийн чиглэлийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх” хоёр дахь удаагийн танхимын сургалт (2026.10.2 26-11.04) өдрүүдэд БНСУ-ын Сэжун хотод зохион байгуулагдлаа.

Сургалтад музейн Түүх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын төвийн эрхлэгч Э.Золжаргалаар ахлуулсан 15 албан хаагч хамрагдав.

Сургалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчийн архив, Түүхийн музей, Үндэсний төв музейн дэргэдэх Хүүхдийн музей, Сөүл хотын Гар урлалын музей, БНСУ-ын Үндэсний угсаатны зүйн музейгээр зочилж, харилцан туршлага солилцсон байна.

Цаашид “Музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл” нь 2028 хүртэл үргэлжлэх бөгөөд,төслийн хугацаанд музейн үндсэн үйл ажиллагааны чиглэл бүрээр гадаад болон дотоодод үе шаттай сургалтууд явагдах юм.

Төсөл хэрэгжиж дуусахад сургалтаар олж авсан мэдлэгээ Чингис хаан Үндэсний музейн боловсрол, маркетингийн төлөвлөлт илүү нарийвчлагдан тодорхойлогдож, музейн хүүхэд болон насанд хүрэгчдэд чиглэсэн үндсэн дүрийн хөгжүүлэлт хийгдэхийн зэрэгцээ музейн боловсрол, маркетингийн чадавх бүс нутагтаа өрсөлдөх түвшинд хүрнэ гэж үзэж буй.