image
clock
2026-11-02
С.ЧУЛУУН: БРЮССЕЛЬ ХОТОД БАЙРЛАХ СХЁУТ МУЗЕЙТЭЙ ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАХ ТАЛААР ЯРИЛЦЛАА

Брюссель хотод байрлах Схёут музейд Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун зочилж, тус музейтэй хамтран шашны санаваартнуудын цуглуулсан эд өлгийн зүйлсээр Монгол Улсад үзэсгэлэн тусгай гаргах саналаа илэрхийллээ.

Олон арван жилийн туршид номлогчид Дорно зүгийг зорьж,Хятад-Монголын соёлын эд өлгийн зүйлс, шашны урлагийн бүтээлүүд, ном судар тухайн цаг үеийг илтгэх үнэ цэнтэй цуглуулгыг эх орондоо авчирч байсан өвөрмөц цуглуулгуудыг хадгалан хамгаалах, олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилгоор хийдэд анх Схёут музейг байгуулсан түүхтэй.

Схёутын номлогчдын түүхэн төв байр өргөн хүрээтэй засварлагдаж, анхны номлогчдын музей нь "Erfgoedhuis Scheut" буюу "Схёутын өвийн өргөө" (Scheut Heritage House) болон шинэчлэгдэж буй талаар профессор, лам Питер Бакелманс Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуунд танилцуулж,удахгүй шинэчлэгдэн нээгдэх үзэсгэлэнгийн танхим болон үзэмэрүүдээ танилцуулав.

1862 онд лам Теофил Вербист нийгэмлэг үүсгэн байгуулж,Хятад, Монгол Улсад католик шашны үйл ажиллагаа явуулж байсан аж.