image
clock
2026-08-25
”НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

”Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа (2026.08.22) өнөөдөр боллоо. Энэхүү фестивалийн хүрээнд уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 өвийн төрөл зүйлтэй нэгэн дор танилцаж, хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэнд эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэх, соёлын биет бус өвийг хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлааг бий болгох боломжийг бүрдүүлэн өгч буй юм. Налайх дүүргийн "Тайж хайрхан" уулын бэлд болж буй фестивальд хүрэлцэн очиж, Монголын соёлын биет бус өв, уламжлалт урлаг, зан заншлын баялаг өвтэй гэр бүлээрээ очиж танилцахыг зөвлөж байна.