image
clock
2026-08-05
”ХААДЫНЗАМ-2026” АЛТАН УРГИЙН ЯЗГУУРТАН Д.НАЦАГДОРЖИЙН ТӨРСӨН НУТАГ “ГҮН ГАЛУУТАЙД ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРЛӨГӨӨР ҮРГЭЛЖЛЭВ

”Хаадын зам -2026” эвент арга хэмжээ Алтан ургийн язгууртан Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайд болж “Миний хэнз хурга” яруу найргийн өдөрлөгөөр үргэлжиллээ.

Чингис хаан Үндэсний музей-н санаачилгаар, Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Шувуун саарал” утга зохиолын нэгдэл, Баяндэлгэр сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв хамтран Монголын Орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Миний хэнз хурга” хүүхдийн шүлгийн уралдааныг зохион байгуулав.

Арга хэмжээнийн хүндэт зочдоор Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Аймгийн ЗДТГ-ын зөвлөх Б.Отгонбаяр, СУАЖЗГ-ын дарга Б.Тунгалаг, Баяндэлгэр сумын Засаг дарга Д.Энхсүх, МУ-ын гавьяат хуульч, яруу найрагч Ш.Сүхбаатар, МУ-ын СГЗ, Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал, МУ-ын СГЗ, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуй, Д.Нацагдорж сангийн тэргүүн Ө.Мягмар нар оролцож шүүгчээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал,дэд профессор О.Шинэбаяр тус хүрээлэнгийн Утга зохиол, салбарын эрхлэгч, дэд профессор Д.Цэвээндорж, тус хүрээлэнгийн компьютер хэл шинжлэлийн лабораторын эрхлэгч, доктор Т.Пүрэвсүрэн нар ажиллалаа.

Уралдаан Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай дахь их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн төрсөн гэрийн буурин дээр болж аймгийн 27 сумаас шалгарсан ЕБС-ийн сурагчид авьяас билэг, уран үгээрээ өрсөлдөж, хоёрдугаар шатанд шалгарсан шилдэг 8 сурагч тодорч шагналыг Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун гардуулан өглөө.

Хоёрдугаар шатанд шалгарсан сурагчид:

Батсүмбэр сумын 12б ангийн сурагч - Оюунболдын Онон

Баянжаргалан сумын 7а ангийн сурагч - Нарантунгалагийн Бат-Ерөөлт

Баянцагаан сумын 11а ангийн сурагч - Болдбаатарын Биндэръя

Бүрэн сумын 11а ангийн сурагч - Баярсайханы Найдан

Зуунмод сумын 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч - Батцэнгэлийн Аззаяа

Лүн сумын 11а ангийн сурагч - Батболдын Үржинлхам

Угтаалцайдам сумын 10а ангийн сурагч - Батмөнхийн Адъяасүрэн

Эрдэнэсант сумын 11а ангийн сурагч - Сэргэлэнгийн Баясгалан нар тус тус шалгарлаа. Эдгээрээс шилдэг оролцогч нараас Батсүмбэр О. Онон -Тэргүүн байранд Лүн -Б.Үржинлхам Дэд байранд Зуунмод Б. Аззаяа -Гутгаар байр тус тус эзэлсэн байна.