
Чингис хаан Үндэсний музей нь 2022 оноос эхлэн ЮНЕСКО-ийн өвд бүртгэлтэй Бурхан Халдун хайрхан, Хархорум Орхоны хөндийн дурсгалт газрыг холбосон, хаад язгууртнуудтай холбоотой үл хөдлөх дурсгал, биет ба биет бус өвийг судлан, сурталчлан таниулах, хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ”Хаадын зам” эвент арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.
Энэ жилийн хувьд Эзэн Богд Чингис хааны язгуур нутаг, Бурхан Халдун хайрхан, Хэрлэн голын эх, Цагаан аралаар аялаж, Хаадын шүтээн нээлтийн арга хэмжээгээр (2026.07.30) эхэлж, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С. Чулуун нээж үг хэллээ
Эвент арга хэмжээг үндсэн 4 чиглэлээр зохион байгуулагдаж байна.
- Нүүдлийн соёл ба танин мэдэхүй: Аяллын цэг бүрд тухайн орон нутгийн түүх, соёлын өвд суурилсан тусгай эвент, арга хэмжээг нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах замаар нүүдлийн аж ахуй, соёлыг танин мэдүүлж, сурталчилна.
- Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал: Орон нутгийн иргэдийг соёлын өвийг сурталчлах, ахуйн соёлоо танилцуулах болон логистик үйлчилгээнд шууд оролцуулснаар аяллын эдийн засгийн өгөөжийг нутгийн иргэдэд үр ашигтайгаар зохион байгуулна.
- Эрдэм шинжилгээ - Хээрийн судалгаа: Төсөлд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид биечлэн оролцож, түүхэн дурсгалт газруудад хээрийн судалгаа хийх, баримтжуулах мэргэжлийн дүгнэлт гаргах боломжтой.
- Интерактив буюу танин мэдэхүй: Жуулчид болон залуу үеийнхэнд зориулсан аяллын боловсролын хөтөлбөр (дардас дарах, уран бичлэг, ахуйн соёлын туршилт), уралдаан тэмцээнүүдийг байгалийн орчинд зохион байгуулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх.
- Байгаль дээрх хээрийн үзэсгэлэн, урлагийн тоглолт: Түүхэн дурсгалт газруудыг байгалийн үзэсгэлэнт тогтоцтой хослуулан “Open-air” буюу задгай талбайн театрчилсан хэлбэрт оруулна. Үүнд Аймаг, сумдын соёлын төвийн мэргэжлийн урлагийн үзүүлбэр, хээрийн зураачдын үзэсгэлэн, уран бичлэгийн үзүүлбэр зэрэг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг аялагчдад үзүүлэх байдлаар зохион байгуулна.
Юань улсын үед Хубилай хааны ач Гамала тусгай тахилгын сүм байгуулан тахиж байсны ул мөр эдүгээ хүртэл бий. 1937 оноос тахилыг зогсоосон аж. 1992 онд 12 мянган км талбайг хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож төри йн хамгаалалтад авч,1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаарБурхан Халдун уулыг төрийн тахилгат болгосон. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны хуралдаанаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн билээ.