image
clock
2026-08-05
СОЁЛЫН ӨВИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ОРНО

Чингис хаан Үндэсний музейгээс Монгол Улсын ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн Үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монголын соёлын өвийн биет өвийн хадгалалт хамгаалалтын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт” -ыг дөрөв дэх удаагаа ирэх сарын 03-наас 07-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа музейн сан хөмрөг, үзмэр эд өлгийн зүйлийн хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллаж буй мэргэжилтнүүд, соёлын өвийн чиглэлээр боловсрол олгодог байгууллага, соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөллүүдэд БНСУ-ын мэргэжилтэн профессорууд хичээл орно.

Сургалтад БНСУ-ын Үндэсний музейн Хадгалалт хамгаалалтын газрын ахлах ажилтан Хо Илгвон “Музейн үзмэрийн танхим дахь хадгалалт хамгаалалт”, Уламжлалт Соёлын Их сургуулийн багш Квон Хихун “Дүрслэх урлагийн бүтээлийн үзмэр дэглэлт болон менежмент, хадгалалт хамгаалалт” Тэжоны Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш Шинь Юнби “Сан хөмрөг дэх олдвор дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдвүүдийн хүрээнд явагдана.