image
clock
2026-06-02
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД БНЭУ-ЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Олон Улсын Буддын Холбооны захирал Яаш Саксэна болон Энэтхэг Улсын Үндэсний музейн үзэсгэлэнгийн куратор Др. Абира Бхаттачарья нарыг Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хүлээн авч (2026.06.02) уулзлаа.

Уулзалтаар музей хоорондын ирээдүйн хамтын ажиллагааны талаар ярилцаж, музейн сан хөмрөгтэй танилцсан юм.

Зочид Бурхан багшийн хоёр их шавь Архант Сарипутра (Шаарийбудраа), Архант Маудгальяна (Монголжийвуу) нарын ринсрэлийг Гандантэгчэнлин хийдэд авчирч дэглэхэд туслалцаа үзүүлсэн Чингис хаан Үндэсний музейд талархал илэрхийлэв.