image
clock
2026-04-16
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ, МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Чингис хаан Үндэсний музей Монгол Улсын их сургууль хамтран ажиллах Санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

Хамтран ажиллах санамж бичигт Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун МУИС-ийн ректор Б.Очирхуяг нар гарын үсэг (2026.04.16) зурлаа.

Энэхүү санамж бичиг нь төрийн болон боловсролын байгууллагын түншлэлийг хөгжүүлж, харилцан мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагааны салбар хоорондын уялдааг өргөжүүлэх зорилготой.

Санамж бичгийн хүрээнд үндэсний хэмжээний археологийн экспедицийг дэмжих, монгол судлал, археологи, соёлын өв, түүх, музей судлал болон бусад чиглэлийн эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж өгөгдлийг хамтран ашиглаж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, соёл, музей судлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг ажлын байрны дадлагажих хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтран ажиллана.