
Аялал жуулчлалын байгууллагуудын хөтөч, тайлбарлагч нарт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх эрх олгох сургалт” тав дахь жилдээ энэ өдрүүд
эд (2026.03.12-03.16) зохион байгуулагдаж байна.
Жилээс жилд оролцогсдын тоо нэмэгдсээр байгаа ээлжит сургалтад 40 байгууллагын 70 гаруй аяллын хөтөч, тайлбарлагчид хамрагдаж байна.
Сургалтаар дамжуулан хамгийн сүүлийн үеийн судалгааны мэдлэг мэдээллийг авч, танхим дахь практик сургалттай хослуулан олгож буйгаараа онцлог.
Танхим практик хосолсон сургалтыг Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны багш Б.Батмөнх, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир, Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, Доктор (Ph.D) Ж.Баярсайхан, Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, Доктор (Ph.D) Л.Ганбат, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрхлэгч, Доктор (Ph.D) Ц.Гүнчин-Иш нар удирдан явууллаа.
Академич С.Чулуун тус музейн “Чингис хааны угсааны хаад, язгууртны танхим”, “Дэлхий дахин ба монголчууд” Монгол бахархлын танхим, Чингис хааны Шүтээн их өргөөнд биечлэн тайлбар хийлээ.
Жилээс жилд оролцогсдын тоо нэмэгдсээр байгаа ээлжит сургалтад 40 байгууллагын 70 гаруй аяллын хөтөч, тайлбарлагчид хамрагдаж сертификат, үнэмлэхээ гардан авлаа.
Сургалтыг Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн төв, Эрдэм шинжилгээ, кураторын баг хамтран зохион байгуулав.