
Чингис хаан Үндэсний музейгээс орон нутгийн музейдийн үйл ажиллагааг чадавхжуулах, зорилгоор мэргэжил арга зүйн сургалтыг тогтмол зохион байгуулсаар ирсэн.
Энэ удаа Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, орон нутгийн музейнүүдэд Чингис хаан Үндэсний музейгээс “Музейн үйл ажиллагааны арга зүй” сэдэвт практик сургалт (2026.01.27) орлоо.
Сургалтад Эрдэнэт үйлдвэрийн музей болон Орхон аймгийн музейн мэргэжилтнүүд хамрагдаж, музейн олон улсын стандарт, дүрэм журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан музейг ашиглах боломж, боловсролын салбартай уялдуулан сургалтын хэрэглэгдэхүүн болгох, үзмэрийн бүртгэлийн нэгдсэн систем, орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашиглах, хадгалалт хамгаалалтын горим баримтлах зэрэг практик мэдлэгийг олголоо.
Чингис хаан Үндэсний музейн ажилтнууд сургалтаар доорх мэдээллийг өглөө. Үүнд:
Ерөнхий менежер Д.Эрдмаа : Ерөнхий танилцуулга
Ж.Эрдэнэ: ЭША, куратор “Музейн үзмэрийн судалгааны арга зүй”
Ш.Эрдэнэцэцэг: Бүртгэл мэдээллийн сангийн ахлах “Музейн бүртгэн баримтжуулалтын арга зүй:
Б.Эрдэнэцэцэг: Ахлах сан хөмрөгч “ Музейн хадгалалт хамгаалалтын зохистой орчин бүрдүүлэх арга зүй”
С.Буянжаргал: Бүртгэл мэдээллийн санч “ Музейн үзмэрийн хаяг тайлбар бичих арга зүй”