image
clock
2024-12-26
МУЗЕЙН НЭРЭМЖИТ ТҮҮХИЙН ТАНХИМ ОРОН НУТАГТ НЭЭГДЛЭЭ

Чингис хаан Үндэсний музей нь хүүхэд залууст эх түүхээ эрхэмлэн дээдлэх, монгол хүний мөн чанар, түүнийг ойлгуулах зорилгоор тусгай боловсролын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлдэг.             

Энэ хүрээнд Төв аймгийн Хүмүүн цогцолбор дунд сургуулийн 7г ангийн нэрэмжит Шинэзул багштай Түүхийн танхимыг “Чингис хаан Үндэсний музейн нэрэмжит танхим” болгон тохижуулан номын булан байгуулж (2024.12.26) нээлтээ хийн тус сургуулийн удирдлага болон хүүхдүүдэд хүлээлгэн өглөө .                      Нээлтийн үйл ажиллагаанд 7-9 дүгээр ангийн 130 гаруй сурагчид “Цогт хунтайжийн хадны бичиг” модон барын бичиг соёлын хөтөлбөр, “Их Юань улсын өрөмтэй ваар”, “Буган чулуун хөшөө”, “Хүннүгийн Бэлгэт гөрөөс”, “Тэрбум мод” “VR технологийн үзүүллэг” зэрэг боловсролын хөтөлбөрт хамрагдаж, бүтээлч сэтгэлгээ, соёлын өвийг дээдлэх үнэт зүйлтэй танилцсан юм.

Мөн тус сургуулийн музейн нэрэмжит танхимд музейн боловсролын хөтөлбөрийн тодорхой хэмжээний бэлдэцийг хүлээлгэн өгч, цаашид тогтмол хамтран ажиллахаар боллоо.